АМТ ЧАНАРЫН ДЭЭД...УЛААНБААТАР ГУРИЛ

empty

ХОЛБОГДОХ ДУГААР

75751919

И-МЭЙЛ ХАЯГ

ubf-marketing@tavanbogd.com

Танилцуулга

Компанийн тухай

Чанарыг эрхэмлэн, хамгийн тааламжит үнэ өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа оюуны болон санхүүгийн хэрэгцээг хангаж, нийгмийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулахад оршино.

Манай үйлдвэр нь бусад гурилын үйлдвэрүүдтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25 хувь бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм. Үйлдвэр шинээр ашиглалтад орсноос хойш 12 төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард түмний хэрэгцээг хангаж байна. Туркийн Alapala компани нь дэлхийд тэргүүлэгч гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ суурилуулсан.

Ийнхүү “Улаанбаатар Гурил” брэнд нь Монгол Улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа ба үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан билээ.

Файл татах

Танилцуулга

PDF

Алсын хараа

Дэлхийн хүнсийг үйлдвэрлэнэ.

Эрхэм зорилго

Бид ард түмнийхээ тэргүүн сонголт нь байж, салбартаа манлайлна.

Бидний үнэт зүйлс

1

Харилцагч, хэрэглэгч,түнш

Хэрэглэгч-Хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшилийн болон төрийн байгууллагууд болон хувь хүмүүс, мөн өрх гэр буюу иргэд байна. Харилцагч-Манай бүтээгдэхүүнийг өөрсдийн салбар, борлуулагчид,түгээлтийн сүлжээ ашиглан Хэрэглэгчдэд борлуулж буй гэрээт борлуулагчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч байгууллагууд байна. Түнш- “Улаанбаатар гурил” ХХК-д үр тариа, түүхий эд материал нийлүүлэгчид буюу тариаланчид байна. “Улаанбаатар гурил” ХХКнь иргэн бүрт чанартай гурилыг хамгийн боломжит үнээр, тасралтгүй хангах зорилттой. Түүнчлэн түнш болон харилцагчдын тогтвортой хөгжил, ашигт ажиллагааг дэмжин урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.

2

Ажилтан

Улсын хэмжээнд хамгийн чухал хүнсний зүйлд тооцогдох гурилыг үйлдвэрлэж буй компанийн хувьд өдгөө хүртэл амжилттай ажиллаж, зах зээлдээ түүчээлэхэд ажиллах хүчин, тэдний ур чадвар, хүсэл эрмэлзэл, нь нөлөө бүхий хүчин зүйл байсан.Тиймээс Улаанбаатар Гурил компани нь ажилтнууд болон тэдний ажил үүргээ ухамсарлах, ур чадвар, сэтгэл ханамж, эрүүл аюулгүй байдлыг үнэт зүйлсээ хэмээн үздэг. “Улаанбаатар Гурил” ХХК нь бүх түвшний ажилтнуудаа шударгаар үнэлж, мэргэжлийн удирдлагын систем, эрүүл аюулгүй ажлын орчин, сурч хөгжих боломжоор ханган ажилладаг.

3

Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний эрүүл аюулгүй , чанартай, амттай, тэжээллэг байдал нь үнэт зүйл юм. Дэвшилтэт технологи,сайн чанарын ургац, аюулгүй ажиллагааны бодлого дээр суурилсан шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нэвтрүүлэхийг эрмэлздэг. 

4

Нийгмийн хариуцлага

Үндэсний үлгэр жишээ үйлдвэрлэлийн хувьд . “Улаанбаатар гурил” ХХК нь үйл ажиллагаа явуулж, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд энэхүү хүрээлэн орчин, түүний оролцогчдын тогтвортой хөгжил нь “Улаанбаатар гурил” ХХК-ийн үнэт зүйл юм. Хүн амын хэрэглээ, аж үйлдвэрлэл хурдацтай өсөж байгаа өнөө үед байгаль орчин, нийгмийн хөгжлийн тогтвортой байдлыг хадгалах, дэмжих хүрээнд “Улаанбаатар гурил” ХХК нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэн, газар тариалангийн салбарын ашигт ажиллагаа болон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих,нийгмийн сайн сайхан ,хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг.

5

Хувьцаа эзэмшигчид

Үндэсний брэнд хөгжүүлэх, манлайлагч үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх алхам бүрд хамтрах хувьцаа эзэмшигчдийг үнэт зүйлс хэмээн үздэг. Энэ хүрээнд “Улаанбаатар гурил” ХХК нь бизнесийн тогтвортой үйл ажиллагаа, ашигт ажиллагааны өсөлт, үлгэр жишээ, өндөр хариуцлага бүхий засаглалын системээр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэн ажиллах зорилготой. 

Баянгол дүүрэг, 25-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс-16010, Энхтайвны өргөн чөлөө 96.

Бидэнтэй холбогдох

7575-1919

ubf-marketing1@tavanbogd.com

Улаанбаатар гурил ХХК@2024 он

Build by SIRO