Ургац хураалтын урьдчилсан баланс гарлаа.

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 404.6 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад зориулан 44.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 2.8 мянган тонн, тэжээлд 33.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6,2 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаагаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 129.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189.0 мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарч байна.
Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 10.5 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 328,5 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.6 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байна.http://www.mofa.gov.mn/new/index.php?option=com_content&view=article&id=160%3A2013-09-10-00-40-37&catid=10%3Anews&Itemid=101