ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ "УЛААНБААТАР ГУРИЛ" -ЫН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр газар тариалангийн бүс нутаг болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаар ажиллаж байгаа билээ. Өнөөдөр буюу 10 сарын 8-нд Дархан-Уул аймагт байрлах "Улаанбаатар Гурил" компанийн гурилын үйлдвэрээр зочлон, үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Ерөнхий сайдыг дагалдан ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг, Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс ирж үйл ажиллагаатай танилцлаа.