ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ НОЁН ОРГИЛД ГАРСАН УУЛЧИН Б.ГАНГААМААГ "УЛААНБААТАР ГУРИЛ ХХК"-ИЙН ХАМТ ОЛОН ХҮЛЭЭН АВЧ, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд дээр 2018 оны 7 дугаар сарын 21-ний 11:00 цагт амжилттай гарсан. 

Энэхүү ноён оргилд эсэн мэнд амжилттай гарч, Монгол уулчины мөрийг тамгалахад Таван Богд групп, Хаан Банк, Улаанбаатар гурил ХХК, Говь брэндийн хамт олон дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэсэн бөгөөд 2018 оны 8-р  сарын 9-ний  өдөр дээрх байгууллагын төлөөллүүд уулчин Б.Гангаамааг хүлээн авч, баяр хүргэн талархал илэрхийлж, дурсгалын бэлэг гардууллаа.  Дэлхийн түүхнээ улсынхаа нэрийг, Монгол уулчины уран чадварыг, Монгол эмэгтэйн тэсвэр хатуужлыг харуулаад эсэн мэнд амжилттай яваад ирсэн танд нийт  Улаанбаатар гурил ХХК-ийн хамт олон талархаж, бас бахархаж байна.  

МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нь  өмнө нь дэлхийн долоон тивийн долоон оргил, дэлхийн дээвэр  Эверест  зэрэг ноён оргилууд  болон эх орныхоо бахархалт хайрхан  Алтай Таван Богдод 40 гаруй удаа авирч байсан их амжилтын эзэн билээ.

Эх орныхоо нэрийг дуурсгасан таны энэхүү амжилтад Улаанбаатар Гурил ХХК хамтран ажилласандаа баяртай байгаа бөгөөд таны амжилт олон Монгол залуусыг уулын спортын амжилтад хөтлөх гүүр нь болж чадна гэдэгт итгэлтэй байна.