“COVID-19” БИДЭНД ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН БЭ

2020 оны 3 сарын 10 өдөр Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн ба тэр үед иргэд халдвараас сэргийлэхээс гадна хоол хүнсний бүтээгдэхүүн бэлдэж их хэмжээгээр хадгалж эхэлсэн. Үүний тод жишээ бол томоохон зах супермаркетуудын өргөн хэрэглээний лангуу нэгхэн өдрийн дотор хоосорсон явдал юм. Онцгой байдлын үед иргэд мах, гурил, будаа гэх нэрийн бараануудыг их хэмжээгээр нөөцлөн хадгалж байна. Тиймээс тус бүтээгдэхүүнүүдийг хэрхэн удаан хугацаанд хадгалах талаар доорх зөвлөгөөг бэлтгэлээ.

Махыг хөлдөөхөд махны шүүслэг чанар жижиг талст байдалд шилжиж, түүний эд эс бага хувирах бөгөөд эргүүлж гэсгээхэд хөлдөж талсажсан услаг шүүс нь эд эсдээ эргэн шилжиж бүтээгэдэхүүний тэжээлт чанар хэвийн байдалдаа орно. Харин Улаанбаатар гурил нь хадгалах хугацааг уртасгах, чанар дээшлүүлэх гэх мэт химийн бодис ордоггүй Монголын хөрсөнд ургасан буудайг тээрэмдэн хийсэн 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн учир гаднын нөлөөгүй орчинд хадгалаарай.

            ГУРИЛ ХАДГАЛАХ ЗӨВЛӨГӨӨ

  • Гурилын хадгалж байгаа орчин +15 хэмээс ихгүй байх.
  • Агаарын харьцангуй чийг 60% дээшгүй
  • Хадгалах орчны ойр хавьд хортон шавьжгүй
  • Шороо, чийг, элдэв үнэргүй орчинд хадгалах нь зүйтэй юм.

1кг савалгаатай гурилыг зөөн тээвэрлэхэд зориулан гадуур нь гялгар уутаар багцлан ороодог тул багцалсан уутийг авч хадгална. Энгийнээр хэлбэл  гурил нь өөрөө амьcгалдаг бүтээгдэхүүн учир агаар сэлгэлт хийгдэх боломжтой газар хадгалах ёстой юм.

Тиймээс хэрэглэгч та бүхэн гурилаа эрүүл аюулгүй нөхцөлд хадгалан хүнсэндээ хэрэглэж эрдэс бодис энергийн эх үүсгэврээ аваарай амт чанарын дээд Улаанбаатар гурил

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-1919