ЯМАР ТАЛХ ХАМГИЙН АМТТАЙ БАЙДАГ ВЭ ?

Маш олон төрлийн талх байдагч гэртээ хийсэн талх хамгийн амттай болдог. Гэртээ талх барихад халуун талхны үнэр ханхалж ер бусын гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Түүнийг дагаад гэр бүлийн гишүүдийн сэтгэл ханамжтай байдаг бөгөөд таны гэр бүлийн санхүүгийн төсөвт ч багагүй хэмнэлтийг хийх боломжтой юм.

 

Тиймээс дараах жорын дагуу өөрийн гараар гэр бүлдээ зориулж амтат талх барихыг зөвлөж байна.

ОРЦ:  

  • 10г хөөлгөгч
  • 50г элсэн чихэр
  • 2ш өндөг хутгана
  • 1ш өндөгний шар
  • 4х/х ургамлын тос
  • 4-5 стакан гурил /675г
  • Үр тариа /өөрийн хүслээр/
  • Стакан бүлээн ус
  • 1,5 ц/х давс

 

ХИЙХ АРГА:

  1. Жижиг аяганд хөөлгөгч болон 1 ц/х элсэн чихэр хийж бүлээн усаа нэмнэ. Түүний дараа 10 минут байлгах ба хийж буй аяга өндөр байх хэрэгтэй.
  2. Зуурмагаа бэлдэхдээг урилан дээрээ хөөлгөгчтэй ус, хутгасан 2ш өндөг, давс, элсэн чихэр, ургамалын тос нэмж, утгуураар сайн хутгасны дараа гурилаа сайтар нухна.
  3. Гурилын савыг тослож бэлдэн зуурмагийг тосолсон савандаа хийгээд нойтон алчуураар бүтээж 2 цаг дулаан газар амраана.
  4. 2 цагийн дараа гурилаа дахин нухна. Гурилаа 2 тэнцүү хуваагаад, хэсэг бүрийг дахин 3 хэсэгт хуваана. Бүгдийг тэнцүү урттайгаар бөөрөнхийлж, дараа тэнцүү урттай гурилыг хооронд нь сүлжинэ.
  5. Сүлжсэн гурилаа алчуураар бүтээгээд 1 цаг амраана. Амраасны дараа гуриланд дээр өндөгний шар түрхэнэ.
  6. 180C-т 30 минут шарах ба шарахаасаа өмнө 10 минут халаасан байх хэрэгтэй. Талх алтлаг бор өнгөтэй болох болно.

Дээрх зааврын дагуу Талх бариад Улаанбаатар гурилын зарласан, Гэрийн талх амттай уралдаанд мөн оролцож гэр бүлдээ давхар бэлэг барих боломжтой.

Уралдаан 2 сарын 28 дуустал явагдах бөгөөд Та Улаанбаатар гурилын Page зарласан post доор барьсан талхны зургаа оруулаад 3 сарын 1 өдөр азтан болох боломжтой.

 

 

Шагналын сан

  • 1 хүн Улаанбаатар гурил болон Danone prostokvashino зөөхийний хагас жилийн хэрэглээ
  • 5 хүн Улаанбаатар гурил болон Danone prostokvashino зөөхийний 1 сарын хэрэглээ

Танд амжилт хүсье