ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ҮНЭЛЭГДЭЖ АЛДАР НЭРЭЭ ДУУРСГАН “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

“Төмөр” үхэр жилийн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга-н 2021 оны 2 сарын  05-ний өдрийн 14 дүгээр зарлигаар хүнс үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөлс хүч, авъяас чадвар хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор “Улаанбаатар гурил” ХХК-н ажилтан бэлэн бүтээгдэхүүний нярав Д. Нямсүрэн-г шагналаа.

Д. Нямсүрэн нь 1984 оноос эхлэн одоог хүртэл 37 жилийн турш улсад ажилласнаас 2001 оноос хойш хүнсний үйлдвэрт тасралтгүй 20 гаруй жил үр бүтээлтэй, тууштай, идэвхи санаачлагатай ажиллаж  шинийг санаачлагч, аливаа зүйлд өөриймсөг ханддаг, тууштай, хариуцлагатай, хурдтай, залуу үеийг халамжлан хүмүүжүүлж, сургаж хөгжүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулдаг үлгэр жишээ ажилтан юм.