ГУРИЛЫГ ХЭРХЭН ЗӨВ ЗОХИСТОЙ ХАДГАЛАХ БЭ?

Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл, чанартай байдлаар нь хадгалан хэрэглэх нь маш чухал байдаг. Ямар нэгэн хэрэгцээгээр их хэмжээний гурил авч нөөцлөн хадгалах шаардлага гарвал яах бэ ? Их хэмжээний гэлтгүй бага хэмжээний гурилыг ч хэрхэн зөв зохистой хадгалах талаар зөвлөгөөг та уншаарай.

Гурилыг гэрийн нөхцөлд муутгахгүйгээр хадгалахын тулд дараах орчнийг бүрдүүлээрэй.

Үүнд:

  • Гурилын сав баглаа боодол бүрэн бүтэн эсэхийг шалгах
  • Үйлдвэрлэсэн он сарыг харж худалдан авах мөн гэрт чинь хэрэглэж дуусаагүй гурил байвал эхлээд хэрэглэж дуусгах
  • Хэрэглэсэн гурилын уутны амыг заавал таглаж битүүмжлэн гадны биет орохоос сэргийлж хадгалах
  • Хадгалах орчны агаарын хэм +15 градусаас ихгүй байх
  • Агаарын харьцангуй чийг 60%-с дээшгүй байх
  • Хадгалах орчны ойр орчимд хортон шавьж байхгүй байх
  • Элдэв үнэргүй орчинд хадгалах
  • Хөргөгч плитка угаалтуур хажууд хадгалахгүй байх нь чухал юм. яагаад гэвэл гурил амьсгалдаг бүтээгдэхүүн учир хэт их чийг эсвэл халалт ихтэй газар хадгалах нь чанарт өөрчлөлт орох аюултай байдаг

Дээрх стандартыг мөрдөн хадгалбал таны гурил үргэлж эрүүл, хүний биед огт сөрөг нөлөөгүй, амт чанар нь хэвийн байх болно.

Амт чанарын дээд Улаанбаатар гурил

Холбогдох утас 7575-1919