ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ УЛААНБААТАР ГУРИЛЫН ҮЙЛДВЭРЛЭН ГАРГАДАГ БҮТЭЭГДЭХҮҮН

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ УЛААНБААТАР ГУРИЛЫН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

"УЛААНБААТАР ГУРИЛ"ХХК нь та бидний өдөр тутам хэрэглэдэг амт чанарын дээд Улаанбаатар гурилыг 2001 онд анх үйлдвэрлэн эхэлсэн. Өдгөө Дээд гурил, 1-р гурил, 2-р гурил, Бүхэл үрийн, Эрүүл мэндийн гэсэн 5 гурилыг эх орондоо үйлдвэрлэн гаргаж Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.

Дээд Гурил Цагаан шаргал өнгөтэй, хамгийн олон шигшүүрээр дамжиж гарч ирсэн тул нарийн ширхэгтэй, стандартад төгс нийцсэн бүтээгдэхүүн юм.

Өрхийн хэрэглээний өдөр тутмын хоол хүнс, үндэсний уламжлалт гурилан бүтээгдэхүүн, талх нарийн боов, бялуу гэх мэт хүнсний үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог. Нарийн ширхэгтэй, өнгөний хувьд хамгийн цагаан гурил учраас тансаг зэрэглэлийн гурилан бүтээгдэхүүн хийхэд түлхүү ашигладаг

1-р гурил Өрхийн хэрэглээний өдөр тутмын хоол хүнс, үндэсний уламжлалт гурилан бүтээгдэхүүн хийх, талх нарийн боов гэх мэт хүнсний үйлдвэрүүдийн  гол түүхий эд болдог. 1-р гурил нь дээд гурилыг бодвол эрдэс бодис 1 дахин их агуулсан байдаг тул өдөр тутам, байнга хэрэглэж заншвал эрүүл мэндэд тустай

2-р гурил А, В, В1, В2, В5, төмөр, фтор, магни зэрэг витамин болон эрдэс бодисоор баялаг байдаг учир эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн юм. Харшил, таргалалтаас урьдчилан сэргийлэх, зүрх судас, ходоодны үйл ажиллагааг сайжруулж, хоолны дуршил нэмэгдүүлж, цус төлжүүлэх сайн нөлөөтэй. Мөн биеэс илүүдэл хорт бодисыг гадагшлуулах зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. II гурилыг дангаар эсвэл бусад зэрэглэлийн гурилтай хольж өрхийн хэрэглээний өдөр тутмын хоол хүнс болон талх нарийн боов хийхэд нэн тохиромжтой.

Бүхэл үрийн гурил  

Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ.
Чихрийн шижин өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хүний биеэс хорт бодис гадагшлах процессыг дэмжинэ.
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Цөсний сувгийг цэвэрлэх үйл ажиллагаанд дэмтэй ба бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ.
Хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
Цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэхэд үр нөлөөтэй

Эрүүл мэндийн гурил Биологийн идэвхт бодис их хэмжээгээр агуулдаг улаан буудайн бүхэл үрийг тээрэмдэн баяжуулан үйлдвэрлэсэн. Энэхүү бүтээгдэхүүнийг эрүүл хооллолтыг эрхэмлэдэг бүх насны хүмүүсийн өдөр тутмын хүнсний хэрэгцээнд зориулан тусгайлан үйлдвэрлэв. Чихрийн шижин өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой Витамин В1, В2, В6, Е, РР амин дэмүүдийг агуулсан.

Амт чанарын дээд Улаанбаатар гурил

Холбогдох утас 7575-1919