УЛАМЖЛАЛ БОЛСОН УЛААНБААТАР ГУРИЛЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ!

Хоол хийх дуртай хүмүүсийн андашгүй мэддэг “Улаанбаатар Гурилаар Урлав” нэртэй уралдаан жил бүр уламжлал болон 6 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жил ч бас энэхүү уралдаан зарлагдан болзол, шагнал нь өмнөх жилүүдийнхээс илүү олон болсон тул олон хэрэглэгчид маань идэвхтэй оролцож эхэлсэн байна.

Энэхүү уралдааны зорилго нь гэр бүлийнхэндээ зориулан сэтгэлээ шингээн амттай, сайхан хоолыг гараа гарган хийдэг бүтээлч хэрэглэгчдээ урамшуулж, сошиал орчинд бие биедээ сонин, содон шинэлэг хоолны санаагаа хуваалцан эерэг, хөгжилтэй, дулаан уур амьсгалыг бий болгож талархал, урам, магтаал сайшаалаар дүүрэн хугацааг хамтдаа бүтээлцэх зорилготой билээ.

Уралдааны шалгаруулалт нь фэйсбүүкийн Хоолондоо! нэртэй группд явагдаж байгаа тул та тус группд нэгдэн бусад гишүүдийн оруулж буй хоолнуудыг сонирхон үзээрэй.

Та ч бас хоол хийх дуртай юу? Тэгвэл энэ жил та уралдаанд өөрийн биеэр оролцоод үзэхийг зөвлөж байна. “Хамгийн шилдэг бүтээл”, “Хамгийн олон хоол”, “Хамгийн олон like” гэсэн гурван төрөл бүрд 4 ялагч тодруулж байгаа ба нийтдээ 12 оролцогч ялагч болох боломжтой тул хүн бүрд боломж бий юм шүү.

Уралдааны болзол маш амархан,  та өөрийн Улаанбаатар Гурилаар урласан амттай хоолны хажууд Улаанбаатар гурилаа тавьж зургийг нь аваад #Ulaanbaatar_gurilааr_urlav эсвэл #Улаанбаатар_гурилаар_урлав хаштагтайгаар Хоолондоо! группд пост хийсэн байхад л хангалттай.

2018 оны уралдаанд аль хэдийн оролцоод, түрүүлж байсан оролцогч маань доорх зөвлөгөөг оролцогч нарт өгсөн байна.

Танд амжилт хүсье!

Амт чанарын дээд Улаанбаатар Гурилтай хамтдаа 20 жил