Олон нийтийн сүлжээний хамгийн их түгээдэг хоол

Олон нийтийн сүлжээний  хамгийн их түгээдэг хоол

Пицца нь олон нийтийн сүлжээний  хамгийн их түгээдэг хоол болсон байна. Пиццаны дараа сушин оржээ. Сушиний зургийг нийтийн сүлжээгээр гайхуулах болсныг судалгаа баталж  байна. Харин хиам 20 дугаарт жагсчээ.

Хоолныхоо зургийг авч сүлжээгээр цацах нь  сүүлийн үед  хүмүүсийн дадал болоод байна. Энэ төрлийн  судалгааг  sousvidetools.com компани явуулж, хүмүүс ямар хоолны зураг их авдгийг тодруулжээ.  Хүмүүс Instagram-даа пиццаны зургийг ихээхэн тавих болжээ. Түүнд пицца тэргүүлж, суши хоёрдугаарт орж 13,4 сая хүн зургийг нь татсан байна.

Харин гуравт тахианы мах орж,  стейкийг ардаа хол орхижээ. Ашиг тустай ногооны салатуудын зураг 9,7  сая удаа шэйрлэж, дөрөвт бичигдэв.  Мөн түүнчлэн эхний аравт хамгийн алдартай хэмээн паста, бекон, бургер, өндөг, стейк, яргай загасны зургууд орсон байх юм. Үүний зэрэгцээ, Instagram хэрэглэгчид авокадо жимсний зургийг 3,3 сая удаа авчээ (11-р байр). Дараагийн аравт нь шөл, тако, сэндвич, чипс, рамен (улаан буудайн гоймонтой япон хоол), карри, лапша, далайн хавч багтлаа. Энэ жагсаалтыг хиам төгсгөж байна. Энэ төрөлд гурилаар ороосон зайдас ч оржээ. Хиаман бүтээгдэхүүн дөнгөж 1,4 сая удаа Instagram-д дүрээ үлдээжээ