Калзоне буюу битүү болгосон амтат пицца хийх аргатай танилц

Калзоне буюу битүү болгосон амтат пицца хийх аргатай танилц

Гэрийн нөхцөлд хийхэд амархан, хурдан бөгөөд гарын доорх орц ашиглана.

  • Эхлээд гурилыг бэлтгэнэ. Үүний тулд эхлээд бүлээн усанд элсэн чихэр, ургамлын тос, исгэгчийг хийж уустал нь хутгаад дараа нь Улаанбаатар гурил, хайлуулсан масло, давсыг хийж зуурна. Гурилыг эвэнд ортол өөгүй гөлгөр болгож зуурч нухаад битүү таглаж дулаан газарт тавина.
  • Гурилыг дор хаяж 30 минут эсвэл 1-2 цаг хөөлгөхөд болно.
  • 1 хоолны халбага Ургамлын тосыг гал дээр халаагаад жижиглэн хэрчсэн сонгиныг хийж зөөлөрч үнэр гартал хуураад дараа нь үхрийн татсан махыг хийж хуурна. Хуурахдаа давс, хар перц, чинжүүгээр амтлаж хуураад бараг болгоно.
  • Хөөлгөсөн гурилыг 4-5мм-ын зузаантай жигд дугуй хэлбэрээр илдэнэ. Илдсэн гурилны нэг талд эхлээд томатны өтгөн сүмсийг түрхэнэ. Дараа нь хуурсан махыг жигд цацаж тараана. Хамгийн дээр нь үрж жижиглэсэн сыр/ бяслагыг тарааж тавина. Мөн та хүсвэл чидун, жимс, гахайн утсан мах, хиам нэмж хачирлаж болно шүү. Моззарелла бяслаг илүү тохиромжтой сайхан амттай болно.
  • Ингээд гурилыг нэг талаас нь бүрхэж хагас дугуй хэлбэртэй болгоод ирмэгийг давхарлан дарж эсвэл чимхэж битүүлнэ. Мөн өндөгний шарыг салгаж сайтар миксэрдээд гурилны гадна талаас түрхэж нялж өгөөрэй. Энэ нь гурил хэт түлэгдэхээс сэргийлж, сайхан өнгө, амт оруулдаг.
  • 250С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15-17 минут болгоод гаргаж 10 минут хөргөөд л идэхэд бэлэн боллоо.