Дэлхийн тогооч нарын өдрийг Монголын тогооч нар тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн хоолны нийгэмлэгүүдийн холбооноос 2004 онд санаачлан Дэлхийн тогооч нарын өдрийг жил бүрийн 10 сарын 20-н өдөр тэмдэглэх болсон энэхүү баярыг тохиолдуулан Монголын тогооч нарын холбоо Тогооч нараа хүлээн авч нийт 200 гаруй тогоочийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ арга хэмжээд Монголын хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангаж шим тэжээлтэй, чанартай хоол хүнсийг зөв зохистой хэрэглэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг тогооч нартаа баярын мэндийг дэвшүүлэхээр “Улаанбаатар Гурил” ХХК хамтран оролцсон юм.

Монголын тогооч нар 2009 онд Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн байгууллагад элсэн орсон бөгөөд жилээс жилд Монголын тогооч нарын ур чадвар нэмэгдэж олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцох болсон юм. Монголын тогоочдын ур чадвар нэмэгдэхийн хэрээр Монгол тогооч нар Монголын хүнс үйлдвэрлэл, бүтээгдэхүүнүүдийн амт чанарыг дэлхийн төвшинд хүрч байгаа онцолж байсан бөгөөд Тэр дундаа рестораны өндөр төвшний хоол хийхэд Монголын хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа гурилыг чанар стандарт олон улсын төвшин хүрсэн хэлж байсан болно.

Ингээд нийт Монголын тогооч нартаа дэлхийн тогооч нарын өдрийн мэнд хүргэе