Эрхэм зорилго

Бид ард түмнийхээ тэргүүн сонголт нь байж, салбартаа манлайлна.

Харилцагч

Бидний гадаад үнэт зүйл бол манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг Монгол орны өнцөг булан бүрт байгаа хэрэглэгч - үйлдвэрлэгчид, Өрх гэр, ард иргэдэд бүтээгдэхүүнийг маань хүргэж байгаа харилцагчид - гэрээт борлуулагчид Эх орныхоо эрдэнэт хөрсөнд ургуулсан улаан буудайгаа нийлүүлж буй тариаланчид юм. Бид ард иргэдийнхээ хэрэгцээг нэн тэргүүнд байлгаж, тэдэнд чанартай гурилыг хамгийн боломжит үнээр тасралтгүй хангаж байх ёстой. Буудай нийлүүлэгч тариаланч болон гэрээт борлуулагч нартаа өрсөлдөхүйц үнийг санал болгож шудрага бөгөөд байж болох хамгийн боломжит хэмжээнд, урт хугацаанд хамтран, харилцан ашигтай ажиллахыг ямагт эрмэлзэнэ.

Ажилтан

Хийж бүтээх итгэл, сэтгэлээр жигүүрлэсэн ажилтнууд маань бидний дотоод үнэт зүйл мөн. Компанид ажиллаж байгаа бүх хүмүүс чухал үүрэг хүлээж байгаагаа ухамсарлан ажилладаг, тэрхүү ажилчдын хүч чадлыг хүлээн зөвшөөрч, шударгаар үнэлдэг чадварлаг удирдлагын системтэй байх ёстой. Компани болон ажилтан бүр нэг зорилгод чиглэж, тэрхүү зорилго нь ажилчдад урам зориг өгөхүйц тэмүүлэлтэй, хүн бүхэнд ойлгогдохуйц энгийн байх ёстой. Бид ажилчиддаа эрүүл, аюулгүй ажлын орчин хийгээд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой ажлын байраар хангах бөгөөд, ажилчид маань бие болоод сэтгэлийн аз жаргалыг мэдэрдэг байх ёстой. Ажилтан-удирдлага, салбар хоорондын мэдээлэл үнэн зөв, хурдан, хоёр талд байж, хүлээлт нэг байх бөгөөд зохимжит харилцааг эрхэмлэн ажилладаг байх ёстой.

Бүтээгдэхүүн

Өөрсдийн үйлдвэрлэсэн эрүүл, аюулгүй, тэжээллэг, чанартай бүтээгдэхүүнээр Ард иргэдийнхээ гурилын хэрэгцээг хангах нь бидний бахархалт үнэт зүйл юм. Бид оновчтой санаануудыг урьд бий болгосон түүхээсээ улбаалан туршиж, дэвшилтэт технологийг ашиглан, шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгож байх ёстой.

Нийгмийн хариуцлага

Бид ажиллаж амьдарч буй нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд энэ нь бидний хувьд хүрээлэн буй үнэт зүйл минь юм. Манай компаний нэн тэргүүний нийгмийн хариуцлага бол Ард иргэдийнхээ гурилын хэрэгцээг эрүүл, аюулгүй, тэжээллэг, чанартай бүтээгдэхүүнээр 100 хувь хангадаг болох юм. Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд үйлдвэр маань байгаль орчинд хор хөнөөлгүй, бүтээгдэхүүн маань эрүүл, аюулгүй хүнс байх ёстой.

Хувьцаа эзэмшигчид

Бидний сүүлчийн бөгөөд тулгуур үнэт зүйл бол хувьцаа эзэмшигчдийн өмнө үүрэх хариуцлага юм. Бидний бизнес тогтвортой ашигтай байх ёстой. Бид оновчтой санаануудыг урьд бий болгосон түүхээсээ улбаалан туршдаг байх ёстой. Шинэ тоног төхөөрөмж худалдан авч дэвшилтэт технологи болон шинэ ажлын орчинг бүрдүүлж шинэ бүтээгдэхүүнүүд бий болгож байх ёстой. Тааламжгүй цаг хугацааг урьдчилан мэдэж түүний эсрэг зохих нөөцийг бүрдүүлж чаддаг байх хэрэгтэй. Бид зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулахад , хувьцаа эзэмшигчид бодит ашгийн хүлээлттэй байж бидний хүлээлттэй нэгдэж байх хэрэгтэй.