Компаний танилцуулга

Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг Улаанбаатар Гурилын үйлдвэр нь 2002 онд ашиглалтанд орсноосоо хойш эх монгол орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан буудайг Сэтгэл хэмээх үтрэмдээ нандигнан хадгалж, Зүтгэл хэмээх тээрмээрээ арчлан боловсруулж, Эрүүл, Аюулгүй хүнсийг эрэлхийлсэн Итгэл өвөрлөсөн ард түмэндээ өргөн барьж байна.   

Өнөөдөр Улаанбаатар Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 25%-ийг, дотоодын гурилын зах зээлийн 30%-ийг дангаараа ханган үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан билээ.

Үүсгэн байгуулагдсанаас хойш бид нэмэлт дэвшилтэт технологиудыг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

  Тухайлбал:

-          2002 онд 1кг-ийн пакеттай савлагааг нэвтрүүлэв.

-          2003 онд В-ийн төрлийн амин дэм, төмрийн бэлдмэлээр БГ-085 буюу 1-р гурилыг баяжуулж эхлэв.

-          2005 онд бэлэн бүтээгдэхүүний агуулахыг 5 дахин, түүхий эдийн агуулахын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэв.

-          2006 онд технологийнхоо дамжлагад нэмэлт төхөөрөмж суурьлуулснаар хүүхдийн будаа, ширхэгтэй дээд, дээдийн дээд гурил үйлдвэрлэж эхэлсэн зэрэг ололт амжилтаа бахархалтайгаар дурдаж болно.

Манай бүтээлч хамт олон 2012 онд улсдаа хамгийн томд тооцогдох, хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий орчин үеийн технологийн шийдэл болсон гурилын үйлдвэрийг Дархан-Уул аймагт барьж, ашиглалтанд оруулллаа. 

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Турк болон Арабын Нэгдсэн Эмират улсаас оруулж ирэн угсарсан бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 27000 тонны үр тариа хадгалах силос, оффисын барилга, агуулахын барилга баригдаж, ашиглалтанд орлоо. Бүрэн автоматжсан, босоо технологитой энэхүү үйлдвэр нь бусадтай харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25% бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм. Үйлдвэр ашиглалтанд орсноор эх орны хөрсөнд ургасан буудайгаар 12 төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард түмний хэрэгцээг хангана.

Бид энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хэрэглэгчиддээ олон улсын чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн, импортын өндөр үнэтэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц, илүү чанартай бүтээдэхүүнийг эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар үйлдвэрлэн хүргэх юм.

Үйлдвэрлэл,Технологи

“Улаанбаатар Гурил”-ын үйлдвэр нь 2012 онд Дархан хотын үйлдвэрийн районд байгуулагдсан бөгөөд босоо технологитой 5 давхар үйлдвэр юм. Турк улсын Alapala компанийн тоног төхөөрөмжөөс бүтсэн энэхүү үйлдвэр нь хоногт 300 тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн авоматжсан, компьютер удирдлагын системтэй . Туркын Alapala компани нь дэлхийд тэргүүлэгч гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ суурьлуулсан билээ..

Бид үйлдвэртээ  электрон удирдлага бүхий вагон пүү, авто өргөгчийг суурьлуулж өгсөнөөр түүхий эд татан авалт, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг түргэн шуурхай явуулах боломжтой болсон.

Үйлдвэр нийт 118 ажиллагсадтайгаас 100 орчим орон нутгийн иргэнийг байнгын ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг явуулж байна.