Захирлын мэндчилгээ

Бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс, манай бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

2001 онд анх байгуулагдаж байсан түүхтэй “Улаанбаатар гурил” компани маань өнөөдөр 200 гаруй ажилтантай Монгол улсын гурилын зах зээл дээр үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ тэргүүлэгч байж, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болохын төлөө хамтын хүчээр тэмүүлэн ажиллаж байна. Бид ЧАНАР-ыг эрхэм зорилгоо болгон хэрэглэгчиддээ хоол хүнснийх нь гол хэрэглээг нийлүүлж байдгаараа үргэлж бахархадаг.

Их бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн жилүүдэд бидэнтэй хамт байж бидний ажлыг дэмжин урамшуулж байсан нийт хэрэглэгч, харилцагч, тариаланч нартаа хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний итгэл зүтгэл, дэмжлэгийн дүнд бид цаашид олон улсад өрсөлдөхүйц эрүүл, чанартай хүнсээр ард иргэдийнхээ хэрэгцээг хангаж, салбартаа тэргүүлэгч байхын төлөө улам мэрийн ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.