Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Дархан дахь Улаанбаатар гурилын үйлдвэрт зочиллоо

Дархан дахь Улаанбаатар гурилын үйлдвэрийн хамт олон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг алд цэнхэр хадаг, ариун сэтгэлийн бэлгэдэл цагаан сүүний хамт угтан авч, үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцууллаа. Айлчлалын гол зорилго нь гурилын үйлдвэрүүдэд тулгамддаг асуудлууд, тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх боломж, арга замын талаар хамтран ярилцаж, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн бодлого боловсруулахад чиглэгдсэн юм. “Баталгаат хүнс, Бидний хэрэглээ" уриатай үндэсний томоохон үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” ХХК нь Дархан дахь салбараа нээн 6 сарын 27-оос үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа билээ.