Улаанбаатар гурилын үйлдвэрт УИХ-ын дарга зочиллоо

УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул аймагт хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Дархан дахь Улаанбаатар Гурилын үйлдвэрээр зочиллоо. Тэрээр үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахын хамт хөдөө орон нутагт ажиллах нарийн болон төрөлжсөн мэргэшлийн боловсон хүчин дутмаг байгаа, энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа тухай үйлдвэрийн удирдлагуудаас лавлаж байсан юм. Мөн хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Дашрамд сонирхуулахад, Улаанбаатар Гурил ХХК-ийн зүгээс шилдэг ажилтнуудынхаа байрны урьдчилгаа төлбөрийг нь бүрэн төлж, тэдэнтэй тогтвортой байдлын гэрээ хийн ажиллуулж байгаа юм байна.